bolovsrol.mn
2012-04-22
Эрүүл биед саруул ухаан... гэж
Зөв хооллолтын vндсэн зарчим
- Өлсөөгvй бол битгий ид.
- Юу хvснэ тvvнийгээ ид.
- Бага ид.
- Жимс жимсгэнэ их ид.
- Согтууруулах ундаанаас татгалз.
Сармис бол байгалийн антибиотик
Найрлаганд нь хvхэр агуулсан аллицин байдаг нь томууны эерэг вирус болон сvрьеэ vvсгэгчийг устгах чадалтай. Мөн хөгшрөлтийн процессыг барих, багасгах vйлчилгээтэй бодис байдгийг нь эрдэмтэд батлаад байгаа. Фосфор, кали, кальци, төмөр зэрэг элементvvд сармисанд агуулагддаг тул байнга хэрэглэж байхад ашигтай.
Гурван цагаан хор
Өөх тос, элсэн чихэр, давс. Хvний бие махбодь энэ гурван цагаанаар дутагдана гэж бараг vгvй гэнэ. Харин ч өөх тос задарч чихэр болон биед хуримтлагддаг байна. Давс илvvдвэл бодисын солилцоонд өөрчлөлт орно. Бидний хэрэглэж байгаа иоджуулсан давс мөн л химийн аргаар бий болдог тул аль болох татгалзахыг сvvлийн vед эмч нар зөвлөх боллоо.
Хоносон хоол- хор
Монголчууд бидэнд хоол тавьж хоноод маргааш нь иддэг маш муухай зуршил бий. Энэ бол ердөө л өөртөө болон гэр бvлдээ зориулж хор бэлдэж байгаа хэрэг. Хоолыг хонуулж удаах тутам элдэв бактери vржиж, нvдээр харахад л хоол хэвээр боловч бvхэлдээ хор болон хувирсан байдаг. Энэ хор хvний биед ороод өвчин vvсгэх гол нөхцөл болно.
Талх
Талх цагаан байх тусмаа таны эрvvл мэндийн дайсан. Гурилын ширхэг нарийсах тусам ходоод, гэдэсний хананд наалдаж давхраа vvсгэж, шимэгдэж гадагшлалгvй тэндээ "тухлах" болдог. Энэ маягаар дээр дээрээсээ давхарласаар таны биеийг өвчлvvлж болно. Харин хар талх бол өөр өө. Хичнээн хар, бvдvvн ширхэгтэй байх тусмаа ходоод, гэдсийг цэвэрлэж, элдэв бохирыг яндан хөөлж байгаа мэт л цэвэрлээд гадагшилна.
Ундаа
Элдэв төрлийн хийжvvлсэн, хийжvvлээгvй ундаа, жvvс танд хэрэгтэй шим тэжээлийг ерөөсөө ч өгөхгvй. Хичнээн жимсний найрлагатай амин дэм агуулсан гэж сурталчлавч химийн элдэв найрлага заавал байдаг гэнэ. Ундаа уухыг хvсээд байгаа бол цэвэр жимс аваад гэртээ найруулж уусан нь л таны эрvvл мэндэд тустай.
Ургамлын тос
Та бид мэдлэггvйгээсээ болон өөрийгөө болон vр хvvхдээ хордуулсаар ирсэн байж болох нэг мэдээ бол ургамлын тосыг хэрэглэхдээ маш анхааралтай хандах ёстой юм байна. Хуушуур, боов хайрахдаа Наранцэцэгийн тос буюу SUNFLOWER OIL гэсэн шошго бvхий тос хэрэглэх юм бол ханаагvй энэ тос халуун тэсвэртэй, задарснаасаа болж хvний биед хортой пермент vvсгэж, хорт хавдар болон бусад өвчний эх vvсвэр болдог гэнэ.
Оливийн тос
Ургамлын тосон дотроо хамгийн vнэтэй сортод ордог оливийн тос хvний биед тэжээл өгч, амархан шингэдгээрээ давуу талтай. Калыди, фосфор, натри, аминдэм Е, К-аар баялаг энэ тосыг чидvн жимсний доторх зөөлөн хэсгийг шvvн авдаг тул тослогийн хэмжээ бага. Тиймээс ходоодны шархтай хvмvvс хоол идэхээс өмнө эмчилгээний журмаар хэрэглэвэл илvv vр дvнтэй.
Өдөр бvр хvндэрдэггvй хvмvvс өглөөд өлөн элгэн дээрээ 1 халбагыг хэрэглэвэл vр дvнг нь тэр даруй мэдэх болно. Хоолны шингэлтийг сайжруулах, ходоодны гvрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжvvлэх, 12 нугалаа гэдэс, ходоодны шарх, элэг, цөсний чулуужилт зэрэгт сайнаар нөлөөлдөг. Кальци эрдэсээр баялаг тул яс сийрэгжих, судас хатуурах, мартамхай болох зэрэгт тустайгаас гадна чихрийн шижин өвчинд тустай.
Судас хатуурах vйл ажиллагааг удаашруулдгаараа даралт ихсэх, зvрх судасны өвчтэй хvмvvст нэн тохиромжтой. Хvний дархлалын системийн vйл ажиллагааг дэмждэг. Хөхний болон хорт хавдраар өвчлөх эрсдэлийг багасгаж чаддаг байна. Илvvдэл жин хасч, хоолны дэглэм барьж буй хvмvvс хоол хvнсээ амталж идэхэд багагvй тустай ажээ.
Оливийн тос нь нь ердийн температурт чанараа сайн хадгалдаг. Ямар ч хоол хvнсэнд хэрэглэх боломжтой. Гэхдээ халааж хэрэглэвэл өөрт агуулсан эрдэсээ гээдэг байна.
Алим
Дэлгvvр, хvнсний зах, жимсний лангуугаар 1000-1500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа алимнууд шvлс гоожуулам дvрийнхээ цаана эрдэс бодис биш хор агуулж байгаа гэвэл та итгэх vv. Ялангуяа урд хөршид "төрж, өссөн" ийм алим бvрэлдэн бий болсон цагаасаа эхлээд зvсэн зvйлийн химийн бодисоор бордуулдаг байна.
Тэд ургах явцдаа нь өт хорхойнд идvvлэхгvй гэсэндээ, ургасан хоиноо удаан хадгалагдахын тулд гэх мэтээр азотын давсаар цацуулсаар арай гэж манай улсад ирдэг байна. Харин хил гарч чадсан л бол монгол хvний ходоодонд орж, цаашаа элдэв төрлийн өвчин vvсгэх "сайхан ирээдvй" тэдэнд бий.
Харин супермаркетаар голдуухан зарагддаг өндөр vнэтэй /3000-4000 гаруй төгрөгний/ алимнууд бол гадуур зарагддаг хямд алимнаас өөр. Vнэ дагаж чанар гэдгээр ийм алим химийн бодисын элэв туслалцаагvй "төрж, өссөн" болохоороо "Био алим" гэдэг хvндэт нэртэй гэнэ.
Банштай цай
Монголчуудын хамгийн дуртай хоол-банштай цайг хараад "ухаан алдаад уначихдаг" гадныхан
байдаг. Тэднийхээр бол сvv мах хоёрын хольж чанана гэдэг насандаа ч төсөөлж яваагvй "аймшигтай хvнс". Vvнтэй холбоотойгоор сvvлийн vед банштай цай "хатуу банга" хvртэх дөхөөд байгаа. Монголчуудын будлиу мартамхай болдог, өвдөгний нvхээр хатгадаг өвчин энэ хоолноос болоод байгаа гэх нь бий.
Гэвч яг анагаах ухаанд энэ тухай нарийн судлаад баталчихсан зvйл vгvй. Монголчууд бид "Дом болсон долоон банштай цай" гэж ядарч сульдсан нэгэндээ өгсөөр ирсэн. Гэхдээ яг одооных шиг өдөр бvр том том банш сvvнд буцалгаж идээд байсан нь бас vгvй юм гэдэг. Vнэндээ мах, сvv хоёрыг холихоос зайлсхийж, өөхтэй тарган махаа бор цайнд унаган иддэг байсан уламжлал бий. Тэгээд бодохоор магадгvй, гадныхны цочирддогт vнэн зvйл байж болох л юм...
Хиам
Хиам гэдэг бvтээгдэхvvн яг vнэндээ хоол болохоосоо хор болох нь илvv. Гэлээ гэхдээ орчин цагийн хvмvvс амтны таашаалаа нэмэхийн тулд энэ хvнсийг зохион бvтээж, тvvнийг нь идэх хvсэлтэн олон байдаг болохоор худалдан авахдаа тун няхуур хандахаас өөрийг зөвлөж чадахгvй нь. Хиамыг худалдан авахдаа болж өгвөл нэрийн барааны дэлгvvрээс нь, vйлдвэрлэсэн он cap өдрийг нь харж, шахалт нь дvvрэн, жигд, чилгэр эсэхийг анзаарч vзэх ёстой.
Мөн хадгалалтын горим хэвийн эсэхийг сайн анхаараарай. Чадвал амталгаа хийсний дараа худалдан авахыг хичээгээрэй. Та манай сэтгvvлийн №09 дугаарын "Хэрэглэгч" булангаас хиамны тухай мэдээллийг дэлгэрvvлэн vзэж болно.
Сvv
Хvнсний дэлгvvрvvдээр худалдаалж байгаа хайрцагтай сvvнvvд бvгд усанд найруулсан хуурай сvv буюу сэргээсэн сvv гэнэ. Сэргээсэн сvv гэдэг нь vнээний сvvг өндөр температурт хатаан хуурай болгож авч ирээд устай найруулж шингэн сvv гаргаж авахыг хэлдэг юм байна. Хvн өөрийн биед хэрэгтэй 600 гаруй амин дэмийн ихэнхийг сvvнээс нөхөж авах бололцоотой гэдэг.
Гэхдээ жинхэнэ цэвэр vнээний сvvнээс. Монгол хvн өдөрт 0,5 литр, жилд 138 кг сvv, сvvн бvтээгдэхvvн хэрэглэж байх ёстой юм байна. Гэтэл бид тэгж чаддаггvйгээс ясны сийрэгжилт, цус багадалт, сульдаа, шvдний эмгэг зэрэг өвчинд vр хvvхдvvдийнхээ хамтаар өртсөөр байна. Сvvний тухай дэлгэрэнгvй, маш чухал мэдээллийг манай сэтгvvл №01 дугаарынхаа хэрэглэгч буланд нийтэлсэн билээ.
|
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
2012-06-07 - OK